enkhamgalan@agrc.mn    +976 8555 8889

 Бид дотоод аудитын салбартаа танигдсан, нэр хүндтэй, дотоод аудитын үйл ажиллагааны олон жилийн туршлага, ур чадвартай ажилтнуудтай

 Банк санхүү, аудит, бизнесийн байгууллагад Удирдлага, Ерөнхий аудитор, Дотоод аудитын газрын захирал, ахлах аудитор, аудитор, ерөнхий нягтлан бодогч зэрэг албан тушаалуудад 2-20 жил ажилласан ажлын дадлага туршлагатай

 Бизнесийн аль ч салбарт дотоод аудитын үйлчилгээ үзүүлэх, нягтлан бодох бүртгэл, татвар, санхүүгийн чиглэлээр зөвлөгөө өгөх боломжтой

 Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор, Татварын мэргэшсэн зөвлөх, Мэргэшсэн үнэлгээчин зэрэг мэргэшлийн зэрэг, цолтой

Бидний тухай

Харилцагчиддаа олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн дотоод аудитын үйлчилгээг үзүүлж,
засаглал, эрсдэлийн удирдлага, хяналтын үйл ажиллагаанд нь үнэ цэн нэмнэ.

Ажлын зарчим:

  • Шударга
  • Хараат бус
  • Бодитой
  • Мэргэжлийн ур чадвартай
  • Нууцыг хадгалах мэргэжлийн ёс зүйтэй

      “Эй Жи Ар Си консалтинг” ХХК нь 2022 оны 9-р сард байгуулагдсан ба дотоод аудит, засаглал, эрсдэлийн удирдлага, хяналтын чиглэлээр зөвлөх үйлчилгээ үзүүлэх зорилготой юм. Бид үйлчилгээндээ Дотоод аудитын олон улсын институтын IPPF (International Professional Practices Framework) олон улсын стандартыг мөрдлөг болгон, мэргэжлийн ёс зүйтэй байхын сацуу харилцагч байгууллагууддаа дотоод аудитын бүх төрлийн сургалт зохион байгуулах, дотоод аудитын ко-сорсинг, аутсорсинг үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн хамтран ажиллаж байна.

Бидний санал болгох үйлчилгээ

Байгууллагын Аудитын хороо, Дотоод аудитын нэгжийн бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны зөвлөлгөө өгөх, хамтран ажиллах

Байгууллагын “Аудитын хорооны дүрэм”, “Дотоод аудитын бодлого”, “Дотоод аудитын нэгжийн ажиллах журам”, ажлын байрны тодорхойлолт, аудит хийх аргачлал, гарын авлага зэрэг бодлогын бичиг баримтуудыг боловсруулж өгөх, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах

Байгууллагын эрсдэлд суурилсан “Аудитын ажлын төлөвлөгөө”-г боловсруулж өгөх, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх, хамтран ажиллах

Байгууллагын дотоод аудитын чиг үүргийг гэрээний үндсэн дээр хариуцан гүйцэтгэж, сайжруулалтын зөвлөмжийг гаргах, аудитын тайланг байгууллагын Аудитын хороо, Төлөөлөн Удирдах Зөвлөл (ТУЗ)-д хүргүүлэх (аутсорсинг).

Байгууллагын дотоод аудитын ажилтнуудтай аудитын ажилд нь хамтран ажиллах, зөвлөгөө, туслалцаа үзүүлэх (кo-сорсинг)

Байгууллагын Аудитын хороо, дотоод аудитын ажилтнуудад мэргэжлийн онол, практикийн танхимийн болон цахим сургалт зохион байгуулах, Дотоод аудитын нэгжид ажлын байран дээрх практик сургалтыг хийх, дотоод аудиторуудыг коуч хийх буюу дадлагажуулах

Байгууллагын засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоо, дотоод хяналтын систем, дотоод аудитын үйл ажиллагааг хараат бусаар үнэлэх, сул талыг тодорхойлох, сайжруулалтын санал, зөвлөмжөөр хангах

Байгууллага, хамт олон, иргэдэд Дотоод аудит, Эрсдэл, Дотоод хяналтын онол, практикийн захиалгат сургалт хийх

Удирдлагын баг

Ж.Энх-Амгалан

Үүсгэн байгуулагч,
Гүйцэтгэх захирал

Боловсрол: Бизнесийн удирдлагын магистр, санхүүгийн менежмент мэргэжлийн бакалавр.

Мэргэшил: Дотоод аудит, Дотоод хяналт, Эрсдэлийн удирдлага, Залилан, Банк санхүү, Хөрөнгийн зах зээл.

Ажлын туршлага: Банк, санхүү, Дотоод аудит, Хөрөнгийн зах зээл 24 жил.

Зэрэг цол: Монгол улсын Мэргэшсэн нягтлан бодогч, Аудит ба баталгаажуулах үйлчилгээ эрхлэх эрх бүхий аудитор.

Бидэнтэй холбогдох

Хаяг:

МҮЭСТО, 308 тоот, Энхтайвны өргөн чөлөө 105, Баянгол дүүрэг, 2-р хороо, Улаанбаатар хот

Утас:

85558889